ЭХЯ:Хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгч өөрөө төлнө

Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах болсонтой холбогдуулан цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах түр журам батлагдлаа. 

Хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллага нь цахилгаан эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх, өөрийн шугам, тоноглолын техникийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байх үүрэг хүлээнэ. 

Төрөөс хариуцах цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэмжээг өмнөх оны мөн үеийн хэрэглээнээс хэтрүүлэхгүй байхаар тооцно. Хэтэрсэн эрчим хүчний төлбөрийг одоогийн мөрдөгдөж буй тарифаар хэрэглэгч өөрөө төлөх юм. Айл өрхүүд цахилгааны оргил ачааллын үед буюу өдөр бүрийн 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан халаагуур ашиглахгүй байх зэрэг заалт багтсан байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …