Зөрчил гаргавал хятадын гаалийн бүртгэлээс хасна

Нэр бүхий компанийн хил нэвтэрсэн хоёр жолооч дураараа машинаасаа буусанд Хятадын шалгалтын ажлын хэсгийн хүмүүс буруутган, дүрэм журмаа баримтлахыг анхааруулжээ. 

Иймд “Ганц мод” боомтын захиргаанаас тэдний тээврийн хэрэгслийг нь журамлаж, хоёр жолоочийг Монгол руу буцаах шийдвэр гаргасан байна. 

Жолоочтой харилцаанд орсон хятад иргэд болох нэг засварчин, нэг тээврийн менежерийг 14 хоног тусгаарлалтад оруулахаар болжээ. 

Дүрэм зөрчсөн жолооч нараас холбогдох зардлыг гаргуулах ба дахиж ийм байдлаар халдвар хамгааллын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн үйлдэл гаргавал машиныг нь Хятадын гаалийн бүртгэлээс хасна гэдэг анхааруулгыг мөн жолооч нарт өгчээ. 

Эх сурвалж: Тээвэрчдийн зөвлөл

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …