НОК: Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт ТЭГ ЗОГСОЛТ хийх шийдвэр гаргаагүй

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарч өнөөдрийн байдлаар голомтод халдвартай 26 хүн бүртгэгдсэн.

Халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тэг зогсолт хийнэ гэж зарим хэвлэл мэдээлж буй юм. Энэ талаар НОК-оос тодруулахад,

“Яг одоо /2020.12.19-ний 19.55 цаг/ Нийслэлийн онцгой комиссын ээлжит хурал болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Хурлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тэг зогсолт хийх тухай яригдаагүй. Тэг зогсолт хийх шийдвэр НОК-оос гаргаагүй. Мөн ийм шийдвэрийг УОК-т уламжлах санал гаргаагүй” хэмээн үгүйсгэлээ. 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …