Баянзүрх дүүргийн иргэдийн шинжилгээ өгөх хуваарь болон байршил

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт  өнөөдрөөс буюу 21-28-ны өдрүүдэд нийт 19 цэгт 90 мянган иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулахаар болсон.

Шинжилгээг 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулна. PCR шинжилгээнд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг иргэд болон халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар төлөвлөж байна.

Иргэн та шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж , хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна.

Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээг зохион байгуулахгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Баянзүрх дүүргийн   хэддүгээр хорооны иргэд хаана, хэзээ очиж шинжилгээ өгөх нэгдсэн хуваарийг хүргэж байна.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …