ХӨСҮТ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн 12 эмч, ажилчдаас халдвар илэрсэн

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5961 хүн шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод 31 тохиолдол илэрснээс бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна.

Арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Дүүргээр нь ангилбал Баянзүрх дүүргийн 50 иргэн, Чингэлтэй дүүргийн 10 иргэнээс тус тус илрээд байна. Баянзүрх дүүргийн голомтод нийтдээ 1136 хүнийг ойрын болон дам хавьтлаар тогтоож  шинжилгээнд хамруулсан байна. Ойрын хавьтлын  622 хүнийг эмнэлэг болон  ажиглан тусгаарлах байруудад тусгаарлаад байгаа.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан тохиолдол  62 болсноос 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтод батлагдсан 62 тохиолдлын 12 нь эмнэлгийн эмч,  ажилчид, 6 нь сахиур, найм нь арванхоёрдугаар сарын 8-16-ны хооронд эмнэлгээс гарсан хүмүүс, үлдсэн 36 нь эмнэлэгт байгаа  өвчнөөс илрээд байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтын батлагдсан тохиолдолд нийслэлийн зургаан дүүргээс илэрч, хүн амын дунд тархах өндөр эрсдэл байгаа учраас ард иргэд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангахыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …