ХАН-УУЛ: Агаар салхинд гарч, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг АНХААРУУЛАВ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх уул, гол руу иргэдийг олноороо зорчуулахгүй байхад дүүргийн Мэргэжлийн байгууллагын алба хаагчид шаардлага тавин ажиллаж байна.

Гэвч иргэд уул, гол руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгаж, бөөгнөрөл үүсгэж байгаа тул иргэд та бүхнийг халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлан гэртээ байхыг дүүргийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.

Дэлхий нийтийг түгшээж буй халдварт өвчнөөс улс нийтээрээ сэргийлэхийн тулд иргэд дор бүрнээ өөрсдийгөө сайн хамгаалж, олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байхыг дахин анхааруулж байна.
 

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Онцгой комисс

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …