Өнөөдөр УОК Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор ээлжит бусаар хуралдлаа.
Тус хуралдаанаар хатуу хөл хорио буюу Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай тогтоох санал гаргасан байна. Тодруулбал, хатуу хөл хориог 14 хоногийн хугацаатай буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тогтоох санал гаргажээ. Уг саналыг өнөөдрийн 15.00 цагаас эхлэх Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батална.