Ж.Сандагсүрэн: Согтууруулах ундаа худалдахыг хориглох эсэх шийдвэрийг өнөөдөр гаргана

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед 17-гоос доош градустай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрөөд байсан. Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр архи, согтууруулах ундааг худалдан борлуулах шийдвэрийг хориглох уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулт өглөө. 

Тэрбээр, Өмнө нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед согтууруулах ундаа худалдахыг хориглож байсан. Согтууруулах ундаа худалдах нь татвартай холбоотой эдийн засгийн ач холбогдол. Түүнээс нэн шаардлагатай нэг, хоёр, гуравдугаар эрэмбийн асуудал биш гэж үзэж байгаа. Тиймээс худалдах эсэх асуудлаар өнөөдөр Нийслэлийн удирдлагууд хуралдан шийдвэрээ гаргана гэв. 

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …