ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ.Шинээр илэрсэн 13 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн.
Тодруулбал, эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 4, гэр бүлийн хавьтлын таван хүнээс илэрсэн.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.
Монгол Улсын нийт тохиолдлын 1006 болсноос 541 хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв энмэлэг, Яармаг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 456 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 26, хөнгөн 420 хүн байна.”гэж мэдэгдлээ.