УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2020.12.22 / Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагатай хамтран Баянгол дүүргийн өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагатай хамтран Баянгол дүүргийнхээ өрх толгойлсон ээжүүд болон, өндөр настнуудад хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.

КОВИД-19 цар тахлын улмаас бий болж буй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөнд өрх толгойлсон ээжүүд, хүүхдүүд ихээр өртөж байна. Олон иргэд ажлын байргүй болж, орлого нь буурч, ядуурал, хоол хүнсний хомстол нэмэгдсээр байна.

Тиймээс бид дүүргийнхээ олон хүүхэдтэй, өндөр настай, өрх гэрээ авч явж буй айлуудад услах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлье.”гэлээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …