Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавируст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Энэ хугацаанд:
– Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш
– Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
– Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
– Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
– Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
– Нийтийн тээвэр, такси
– Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
– Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
– Банк
– Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
– Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
– Оршуулга
– Хүүхэд хамгаалал
– Төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллана