Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэх хуулийн төсөл боловсруулж байна

Коронавируст халдвар КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих түр хорооны хуралдаан болж байна. Түр хорооны хуралдааны эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Аравдугаар сарын 1-нээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг зургаан хувь болгосон. Арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар 394 өрх зургаан хувийн хүүтэй зээлэнд хамрагдсан байна. Орон сууцны ипотекийн зээлийг тогтвортой арга хэмжээ болгон хэрэгжүүлэхээр хуулийн төсөл бичээд явж байна. Мөн хүндрэлтэй үед 38 мянган иргэний хоёр их наяд төгрөгийн зээлийг хойшлуулаад байна. Долдугаар сарын 1-н хүртэл 2.1 их наяд төгрөгийн 41 мянган иргэний зээл төлөлтийг хойшлуулаад байна. Цахимаар зээлийн гэрээгээ сунгах шаардлага гарч байгаа учраас цахим гарын үсэг олгох зөвшөөрөл Монголбанкинд олгох хүсэлт тавьж байгаа. Банкууд нууц үг, тоон гарын үсгийг ашиглаад харилцагчтайгаа хэлэлцээр хийж гэрээ байгуулах боломж бүрдэх юм” гэлээ.

эх сурвалж: ttoim.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …