Шинэ жилээр ажилласан худалдаа үйлдвэрлэлийн цэгүүдэд өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийнэ

Улсын хэмжээнд коронавирусийг илрүүлэх тандалт судалгааны олон цэг ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн  шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, томоохон худалдааны цэгүүдэд коронавирусийн шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж эхэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.

Түүнчлэн ЗӨСҮТ-өөс нийслэлийн эрсдэлт бүлгийн 1837 хүнд, Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын уртын тээврийн 141 жолоочид шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарчээ. 

Улсын хэмжээнд коронавирусийг илрүүлэх шинжилгээг давхардсан тоогоор нийт 497’913 хүнд хийсэн байна.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …