Зүгээр нэг ханиад бишийг тусаагүй эсвэл хөнгөн туссан хүмүүс мэдрэхгүй л байх . Их л урхагтай юм байна шүү! Тусахгүй байх нь өлзийтэй!
1. Тусахаас өмнөх, туссаны дараах биеийн тамир тэнхээ, дархлаа, эсэргүүцэл тэс өөр, хуучны цоглог, дайчин байдал, эрч хүч байхгүй болсон.
2. Зүрхэнд онцгой ул мөр үлдээдэг юм байна. Зүрхний ажиллагаа хэвийн биш болсон. Зүрх байнга жирвэгнэх буюу шөнөдөө зүрх дэлсэж, хэд хэд сэрдэг болсон.
3. Уушги бүрэн хэмжээгээр ажиллахгүй байгаа нь мэдрэгддэг. Байнга цэр гардаг болсон. Биеийн хүчний ажил хийх, жаахан ширүүхэн алхчихвал амархан тамирддаг болсон. Дуу хоолой ч урдных шигээ хүчтэй, өтгөн сайхан гарахаа байсан.
4. Хүмүүс сайн ойлгохгүй, дараагийн хор уршиг, дархлааны систем яаж гэмтэхийг мэдэхгүй байна. Зарим хүмүүс сошиалаар “зүгээр ханиад” карантинаа зогсоох хэрэгтэй, Хилээ нээх хэрэгтэй гэж, буруу мэдээлэл түгээж байна.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …