А.Амбасэлмаа: 23 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 13621 хүн шинжилгээ хийхэд 23 хүнд коронавирусийн халдвар  илэрлээ.

Тодруулбал

-2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

-Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ. 

-Үлдсэн 19 нь Улаанбаатар хотод гарсан голомтын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүлийнхэн, Баянзүрх дүүргийн нэгдсэн  эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

Улсын хэмжээнд голомтлон гарсан нийт батлагдсан тохиолдол 795 бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт зургаан аймаг болон Улаанбаатар хотын өмнө батлагдсан голомтуудад нэмж халдвар бүртгэгдээгүй.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1289 болсноос 878 хүн эдгэрч , ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 398 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл: маш хүнд хоёр, хүнд 9, хүндэвтэр 125, хөнгөн 262 хүн байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …