ХСҮТ-д коранавирусийн халдвар бүртгэгдсэн хэдий ч хурдан хугацаанд тархалтыг хумьж, долоо хоног тутамд эмч ажилчдаа шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээ авч байна. Ингэснээр ХСҮТ-ийн халдварын голомт устаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар идэвхтэй ажиллаж буй 438 эмч эмнэлгийн ажилтнуудад давхардсан тоогоор 1,354 PCR шинжилгээ хийсэн бол өвчтөн, сахиур нийт 476 PCR шинжилгээ хийсэн байна. Нэг хүнд 3-4 удаагийн PCR шинжилгээ хийгдсэн талаар ХСҮТ-өөс мэдээллээ.