ХӨСҮТ:Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкны салбараар үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүд дээрээ шинжилгээ өгөхийг зөвлөж байна

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“2021 нэгдүгээр сарын 6-ний өдөр улсын хэмжээнд нийт 12,200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрсэн. 13 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Тодруулбал,

-10 нь “Ачтан” эмнэлгийн эмч ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой байна.

-Хоёр нь өмнө батлагдсан тохиолдлын гэр бүлийн буюу нэг орцны дамжсан хавьтлаас коронавирус илэрлээ. Энэ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай.

-Нэг нь Голомт банкны ажилтан бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрлээ.

Энэ нь цэгийн тандалтын шинжилгээгээр илэрсэн бөгөөд эх уурхайг тогтоохоор тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Үүнтэй холбоотойгоор зарын чанартай зарим зүйлийг хэлье. БЗД-ийн нутаг дэвсгэрт буюу Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкны салбараар арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүд дээрээ шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Тухайн салбарын теллер коронавирусээс өвчилсөн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1362 болсноос 889 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 462 хүн эмчлэгдэж байна.

Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 11, хүндэвтэр 138, хөнгөн 210 байгаа.

Өчигдрийн нэг мэдээлэлд залруулга хийе. Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан өвчлөөгүй бөгөөд халдвартай нь батлагдсан хүний гэр бүлийн гишүүн нэг хүн өвчилсөн. Тухайн гэр бүлд хоёр хүн өвчилсөн” гэв.

“Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсийг хяналтад авах үүднээс шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан.

“Ачтан” эмнэлэгт энэ сарын 4,5-нд халдвар батлагдсан. Тус хугацаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авах ажиллагаа зохион байгуулсан.

“Ачтан” эмнэлэг нь үйлчлүүлж байгаа хүмүүстээ байнга түргэвчилсэн тест тавьдаг давуу талтай байсан учраас одоогийн байдлаар өвчтөнүүдээс халдвар илрээгүй байна.

Мөн тус эмнэлгээр 2020 оны 12-р сарын 15-наас хойш 2021 оны 1-р сарын 4,5-ний өдрүүдэд үйлчлүүлсэн хүмүүсийг хяналтад авах үүднээс шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан.

Энэ хүрээнд Өвөрхангай, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас ирж үйлчлүүлсэн ганц нэг хүн орон нутагтаа очсон байсныг хяналтдаа авсан. Шинжилгээ авахад хариу нь сөрөг гараад байна.

Эхний кластер голомт болон жолооч Д болон Энхсаран сувиллын голомтыг таслан зогсоож, хяналт тандалтын хугацаа дууссан. Мөнххада компанийн голомтыг тогтоосон бөгөөд халдвар авсан хүнтэй ажилчин нь хавьтал нь болсныг тогтоосон” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …