Өнөөдөр МҮЭСТО-нд Монголын Үйлдвэрчний Эвлэл/МҮЭ/-үүдийн холбооны ээлжит бус ХХI их хурал болох гэж байна.
Тус хурлаар МҮЭ-үүдийн холбооныхон дүрмээ шинэчлэн, ерөнхийлөгчөө сонгох юм байна. Учир нь тус холбооны ерөнхийлөгч байсан С.Ганбаатар УИХ-ын гишүүн болж өнгөрсөн өвлөөс эхлэн албан үүргээсээ чөлөөлөгдсөнөөс хойш МҮЭХ түр орлон гүйцэтгэгч дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар удирдуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
МҮЭХ-ны ерөнхийлөгчид МҮЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Ц.Адъяа нар өрсөлдөж байгаа ажээ.
Г.Сонор.ugluu.mn