ЭМЯ, ХӨСҮТ хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Дэлхийн улс орнуудад мөрдөгдөж буй ковид-19 халдвараас сэргийлэх “ 3” байх зарчмыг танилцууллаа.
Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Улаанбаатар хотын хүн амын дунд эх үүсвэр нь тодорхойгүй коронавируст халдварын дэгдэлтүүд гарч байна. Иймээс хүн бүр коронавирусийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй үе ирээд байна. Тийм учраас хүн бүр хариуцлагатай байж анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй байна. Дэлхийн улс орнуудад мөрдөгдөж байгаа “3 байх” зарчмыг танилцуулъя.
Зайтай байх
Хүн хооронд 1,5 м зай барих
Гэрт агаар сэлгэлт тогтмол хийх
Өвчний шинж тэмдэгтэй хүнийг аль болох тусад нь байлгах
Гадаад дотоод орчинд амны хаалт зүүх
Зочин урихгүй, айлд зочлохгүй байх
Гар барьж мэндчилэхгүй байх
Цэвэр байх
Хүн бүр өөрийн аяга, халбага, гар нүүрийн алчуур, ор дэрний хэрэгсэл гэх мэт хувийн эд зүйлстэй байх, хоорондоо сольж хэрэглэхгүй байх
Хоол идэхийн өмнө, хүний гар байнга хүрдэг хэсгүүдэд хүрсний дараа, хүнтэй харьцсаны дараа гараа тогтмол угаах
Хаалганы бариул зэрэг хүний гар байнга хүрдэг хэсгийг тогтмол халдваргүйжүүлэх
Ариун цэврийн өрөөнд тогтмол халдваргүйжүүлэлт хийх
Сэрэмжтэй байх
Амьсгалахад төвөгтэй болох, цээжин дээр дарж байгаа юм шиг эсвэл цээжээр байнга өвдөх, байнга унтмаар санагдах шинж илэрвэл 119 дугаарт хандах
Гэр бүлийн гишүүдэд биеийн халуун болон бусад шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг байнга ажиглах
Өвчний шинж тэмдэг илэрч байгаа хүнээс хол байх. Энэхүү гурван зарчмыг хүн бүр баримтлах хэрэгтэй ” гэж зөвлөлөө.