ХӨСҮТ, ЭМЯ, ГХЯ, УОК-ын шуурхай штаб хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Өнөөдөр олон нийтийн сүлжээнд Улаанбаатар хотод 0 зогсолт хийнэ гэсэн мэдээлэл гарсан.
Коронавирусийн халдвартай холбогдуулан өргөн хүрээнд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа.
Өмнө нь Баянзүрх дүүрэгт халдвар гарсантай холбогдуулан тус дүүрэгт “Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээ хийх ажлыг зохион байгуулсан.
Тэгвэл одоо бид нийслэлийн хэмжээнд байгаа нийт 410 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар судалгаа хийж байна.
Харин удирдлагын төвшинд Улаанбаатар хотод 0 зогсолт хийх асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 0 зогсолт хийхгүй гэдгийг дахин хэлье. Иймд ард иргэд 0 зогсолт хийнэ гэж сандарч, үймэхгүй байхыг зөвлөж байна” гэж мэдэгдлээ.