ХӨСҮТ: 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрсэн

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“2021 нэгдүгээр сарын 7-ны өдөр улсын хэмжээнд нийт 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрсэн.

Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд бол 31 нь өмнө нь гарч байсан халдварын голомтуудад бүртгэгдлээ.

Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Мөн “Ачтан” эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.

БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн

БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,395 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 488 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 150, хөнгөн 323 байгаа.

Ачтан” эмнэлгийн эмч ажилчдаас 21 хүн халдвараар өвчилж, тэдгээрийн гэр бүл хавьтлаас 18 хүн коронавирусийн халдвар авсан байна. Энэ голомтын батлагдсан тохиолдол 39 болсон байна.

Халдвар гарсан орцны нэг тохиолдол нь Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант байсан. Иймд тус эмнэлэг дээр халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулж, сэрэмжлүүлэх тандалт судалгаа эхэлсэн. Тухайн эмнэлгийн нийт эмч, ажилчид болон тэнд хэвтэн эмчлүүлж байсан 141 хүнийг шинжилгээнд хамруулж, 32 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаад байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Тухайн эмнэлгийн нэг эмч халдварт өртсөн байна.

Мөн тус орцны нэг батлагдсан тохиолдол ИНЕГ-т ажилладаг учраас ИНЕГ-т тандалт судалгаа шинжилгээг хийсэн. 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарласан бөгөөд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

Өчигдөр гарсан голомтуудтай холбоотойгоор өчигдөр 108 ойрын хавьтлыг илрүүлж, тусгаарласан байна. Нийтдээ 1190 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, тандалт судалгааг хийж байна. Хоёрдогч хавьтал 2182 болж, гэрийн ажиглалтад байна. гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …