Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 2021.01.11 хэвийн горимд шилжинэ

Тээврийн хэрэгсэлд QR зөвшөөрөл олгох зааврыг баталлаа – Tashuur.mn

Ирэх даваа гарагийн 06:00 цагаас нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явна. Автомашины хөдөлгөөн хэвийн явагдаж, дугаарын хязгаарлалт хэрэгжинэ.  QR код ирэх даваа гарагаас эхлээд хэрэгжихгүй гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

УОК, Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гараг буюу 11-ний өдрийг хүртэл томоохон голомт гарахгүй бол Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллуулж байсан үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн тогтоол гаргасан.  

Энэ тогтоолын дагуу Нийслэлийн Онцгой Комисс  хуралдаж, ирэх даваа гарагаас зарим худалдаа, үйлчилгээний салбаруудыг нээхээр болсон. Мөн коронавируст халдварын тархалтыг хумихад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл өндөртэй 18 салбарын үйл ажиллагааг хориглоно.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …