Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж, ахуйн нэгжүүдийн баримтлах журам

Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.

Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хугацааны хязгаарлалтад нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарь баталж мөрдүүлэх,

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах,

-Баталгаат ундны эх үүсвэрэр хангагдсан байх,

-Ажиллагсдыг нэгдсэн зохион байгуулалтаар байгууллагын унаагаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх,

-Байгууллагын хурал, семинар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд биечлэн оролцуулахгүй, зохион байгуулахгүй байх,

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах гэх мэтээр халдвар хамгааллын нийтлэг зааврыг мөрдөхийг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …