105 шуудай сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах гэж байсан зөрчил илрүүлжээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот руу зөвшөөрөлтэй 247.1 тонн түүхий нүүрс ачсан машин нэвтэрсэн бол  найман тээврийн хэрэгслээр 105 шуудай сайжруулсан шахмал түлшийг зөөвөрлөж гаргах гэж оролдсон зөрчил гарчээ. Сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах хориотой ба зөвхөн гэр хорооллын айл өрхүүд хэрэгцээндээ ашиглах боломжтой.

Түүнчлэн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1205 тээврийн хэрэгслээр 2352 зорчигч хот руу нэвтэрч, 1574 тээврийн хэрэгслээр 3051 зорчигч хотоос гарсан байна.

Есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 80 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …