Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг тамгаа хүлээн авахад нь байлцаж, яамдын ажилтан албан хаагчдад хандан үг хэлж, шинээр томилогдсон сайд нарт ажлын амжилт хүсэв.

Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч парламентын туршлагатай гишүүнээ сайдаар томилсон болохоо онцлов.

Эрүүл мэндийн салбарт хариуцлага ёс журмыг бэхжүүлэхийн зэрэгцээ, өөрчлөлт шинэчлэлт хийхэд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …