МИАТ-ийн экс удирдлагуудын хяналтын шатны шүүх хурал болж байна

л“Дайны эрсдлийн сан” хэмээх хуурамч данс үүсгэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт буруутгагдаад буй МИАТ-ийн экс удирдлагууд болох Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдох хяналтын шатны шүүх хурал Дээд шүүхэд болж байна.

Тэдэнд анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүр 10-аас дээш жилийн хорих ял оноосныг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нар гомдол гаргасан дагуу тус шүүх хурал болж байгаа юм.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Монгол Улсын Их …