Гадаадын иргэн, харьяатаас газраас “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй холбоотой дараах хүсэлтийг https://evisa.mn/ цахим сайтаар дамжуулан хүлээн авч байна.
Тодруулбал,
- A2, T, HG, S1, SH, O хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах
- GB1, H1, H2, H3 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах
- GB2 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулах
- H5 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэний хугацаа сунгуулах
Онлайнаар хүсэлт гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- https://evisa.mn сайтад хандан “оршин суух” цэс рүү нэвтэрч, өөрийн ашиглаж буй цахим хаяг, утасны дугаараар бүртгүүлэх
- Хүсэлт гаргахдаа баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв мэдүүлэх
- A2, T, HG, S1 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас ажлын 5 өдрийн өмнө гаргах
- GB1, GB2, H1, H2, H3, H5 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргах.
- Баримт бичгийн бүрдэл хангаагүй, дутуу, худал мэдүүлэг өгөх нь таны хүсэлтийг буцаах, шийдвэрлэгдэх хугацаа хойшлох шалтгаан болохыг анхаарна уу.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар