Хатуу хөл хорионы үеэр нийтийн тээвэр үйлчлэхгүй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд иргэнд зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалтыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Үүнд,

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш худалдан авах
  • Хүнс, хэрэглээний бараа худалдан авах
  • Оршуулга буюу буяны үйл ажиллагааг зөвшөөрнө/Зөвхөн гэр бүлийн гишүүд оролцоно/
  • Өрхийн нэг гишүүн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг авахдаа гэртээ хамгийн ойр байрлах цэгт очих бөгөөд QR кодыг заавал уншуулна

Шадар сайд “Энэ хугацаанд нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд зайлшгүй ажиллах ёстой төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тодорхой эрэмбээр зохион байгуулна. Тэдгээр иргэдийг давхар хяналтаар зорчуулна. Иргэд гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална.

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …