Монгол, Канадын цагдаа жүдочид хамтран ажиллана

Канад улсад суугаа Монголын Элчин сайдын яам нэгдүгээр сарын 27-ны өдөр Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Жүдо-Эрдэм клубын захирал Ж.Энхсайхан болон Канадын Цагдаа-Жүдог үүсгэн байгуулагч, сургагч багш нар болох цагдаагийн ахлагч Тоби Хинтон, Ал Арсенол, Ванкувэр хотын Цагдаагийн газрын цагдаа-жүдогийн ахлах сургагч Брайн Шиппер, цагдаагийн ахлагч Марк Штайнкамп, Полис-Жүдогийн дэд ерөнхийлөгч Рэй Берген, Кен Дэвис нарын хооронд хийсэн цахим уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтаар Ванкувер хотын цагдаагийн байгууллагын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үүсгэн хөгжүүлж, сургалт, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн цагдаа-жүдогийн хөтөлбөрийн туршлага, бага эрсдэл, өндөр үр дүн бүхий техникийн давуу тал, хүний эрхийн байгууллагуудаас өгсөн үнэлэмж болон олон улсын хамтын ажиллагааны талаар танилцуулан олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монголын талаас жүдогийн спортоор хичээллэгч олон нийт, тамирчид, дасгалжуулагчийн хүний нөөц, сургалтын систем, хүчний байгууллагад алба хааж буй жүдогийн тамирчдын туршлага, хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс цагдаа-жүдог нэвтрүүлэх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулж, санал солилцлоо.

Талууд цагдаа-жүдо хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхол, байр суурьтай байгаагаа нотлоод цаашдын үйл ажиллагааны чиглэл, агуулгыг тусгасан Санамж бичгийн төсөл хамтран боловсруулж, байгуулахаар тогтов.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …