“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна

Өнөөдөр  Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман  аж ахуйн нэгжийн  180 автобус  үйлчилгээнд гарсан байна.  

Өглөөний 05:30-09:30 цагийн хооронд 3951 зорчигч тээвэрлэжээ.  Харин  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явуулын шинжилгээнд  50  автобус, инженерийн  байгууллагуудын  захиалгат  тээвэрлэлтэд  68 тээврийн хэрэгсэл,  ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг  үйлчилгээнд гаргаад байгаа юм.  

Үйлчилгээнд гарч буй автобуснуудыг бааз дээрээ мэргэжлийн  байгууллагуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд  Улаанбаатар хотын таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд  хяналт шалгалт хийж ажиллаж байна.  

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …