С.Энхболд:Эхний ээлжинд “Pfizer”, “AstraZeneca” вакцинууд орж ирнэ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцин Монгол улсад хэзээ орж ирэх асуудлаар Эрүүл мэндийн сайд С. Энхболд сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ сарын 23-наас хөл хорио дуусч вакцинжуулалтын ажил эхлэх төлөвлөгөө гарсан байгаа. ДЭМБ-аас одоогийн байдлаар “Pfizer”-ын вакцинд яаралтай журмаар хийх зөвшөөрөл олгосон байгаа.

Харин энэ долоо хоногтоо “AstraZeneca” вакцины бүх шатны туршилт дуусч зөвшөөрөл олгогдоно. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин орж ирэхээр гэрээ хийгдээд тээврийн асуудлыг төлөвлөөд явж байна. Эхний ээлжинд “Pfizer”, “AstraZeneca” вакцинууд орж ирнэ.

Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д үндэсний агуулах байдаг. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан.

“Pfizer”-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан. Вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудалгүй, бэлэн байгаа гэж ойлгож болно.

2020 оны долдугаар сараас хойш COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улс хамрагдаад явж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг, үлдсэн 40 хувийг манай улс өөрийн төсөв, худалдан авалтаар шийднэ.

Нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулна. Яагаад 60 хувь гэж байгаа вэ гэхээр 0-18 насны 1.2 сая орчим, 18-аас дээш насны хоёр сая хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насны, дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн.Вакцины зардал, төсөв шийдэгдсэн. Одоо худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байгаа” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …