Налайх дүүрэг хоёрдугаар сарын 17-ноос шинжилгээ авч эхэлнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд нэн тэргүүнд тохиолдол батлагдсан буюу эрсдэлтэй хороодыг эхэлж хамруулахаар болсон. Энэ хүрээнд 02 сарын 11-ний өдөр 3, 7 дугаар хороонд шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулсан.
Тус хороодын 1984 иргэний болон 2145 төрийн албан хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

02 сарын 17-ноос эхлэн дараах хуваарийн дагуу хороодод шинжилгээг зохион байгуулах юм.

02 сарын 17-нд 2 болон 8 дугаар хороо

02 сарын 18-нд 4 болон 6 дугаар хороо

02 сарын 19-нд 1 болон 5 дугаар хорооны нийтдээ 6208 иргэнийг шинжилгээнд хамруулна.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …