Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилох тухай болон зарим компаниудын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Эдгээр асуудлыг хэлэлцэхдээ нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсэг томилж, хууль тогтоомжид нийцүүлэн судалж шийдвэрлэхээр санал дүгнэлтээ урьдчилан боловсруулсан байна. 

Улмаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Ж.Оюунчимэг, С.Билгүүнзул, Ж.Золзаяа нарыг , нийслэлийн төлөөлөл болгон Б.Даваадалай, Б.Хаш-Эрдэнэ, Н.Мандуул нарыг томиллоо. Мөн “Олон Улсын худалдаа логистик” ХК-ийн  ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Т.Дүүрэн, Б.Анхбаяр, Г.Ууганбаяр нарыг тус тус томиллоо.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …