Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчид ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэллээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч Ковид-19 халдварын эсрэг “Астразенека” вакцинд хамрагдлаа.

Харин Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламжаар хандивласан 100 мянган тун вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсний дараа алба хаагчдынхаа хүсэлтийг харгалзан вакцинжуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …