Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэхэд НҮБ-ын хүүхдийн сантай хамтарна

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстай уулзах үеэр санал нэгдсэн хамгийн чухал асуудал бол өсвөр насны сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, тэднийг нийгмийн нэгэн эд эс болоход нь туслах асуудал байлаа.

Ковидын үед “Пандемик стресс” гэсэн шинэ ойлголт гарч ирснийг ДЭМБ-аас зарласан. Тэгвэл удаан хугацаанд хөл хорионд байсан сурагчдад ч стресс, бухимдал тулгарна. Үүнийг даван туулахад нь туслах аргыг бид хамтран хайж, ажил хэрэг болгохоор тохирлоо. Үүнээс гадна теле болон онлайн сургалтын хүртээмжийг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн сургуулиудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох гээд олон чухал асуудлаар санал солилцож хамтрахаар болж байна.

Санал болгох мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын …