С.Батмөнх: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2009 оноос тунелийн систем ашиглаж байна. Шугам сүлжээ эвдэрч, гэмтвэл зам талбайг заавал ухах шаардлагагүй тус системээр дамжин хялбар аргаар засах боломжтой юм. Сүүлийн үед орон сууц шинээр их баригдаж байгаатай холбоотой инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл, техник технологийн ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна хэмээн ОСНААУГ-ын инженерийн дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх ярилаа.

ОСНААУГ Улаанбаатар хотын оршин суугчдын хэрэглээний халуун, хүйтэн, бохирын ус татан зайлуулах үйл ажиллагааг 24 цаг тасралтгүй явуулдаг. Өнгөрсөн онд ОСНААУГ 12 мянган хэрэглэгчээс сантехниктэй холбоотой гомдол, мэдээлэлд хариу арга хэмжээ авч ажилласан байна. ОСНААУГ-ын дуудлага хүлээн авах төвд ирсэн дуудлага мэдээллийн 30-40 хувь нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг гэдгийг албаныхан онцоллоо.

ОСНААУГ-ын Дуудлага хүлээн авах төвийн дарга Э.Зоригт: 

Иргэдийн буруу хэрэглээнээс болоод ирэх дуудлага маш их байдаг. Бохиртоо цаас, элдэв зүйл хийснээс болж бохир бөглөрөх, ус алдсан тохиолдолд цаг тухайд нь засуулаагүй удах гэх мэт асуудлууд их гарч байна. Бидний хувьд энэ буруу хэрэглээг байхгүй болгохын тулд Баянгол дүүрэгт аяныг үр дүнтэй зохион байгуулсан. Бид цаашид энэ аяныг улам өргөжүүлж 12 мянган аж ахуй, 112 мянган хэрэглэгчид чиглэсэн нийслэлийн зургаан дүүрэгт 16 Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан аяныг 2020-2024 онд зохион байгуулах зорилт тавиад ажиллаж байна. 

Улаанбаатар хотын оршин суугчдын 50 орчим хувийг ОСНААУГ халуун, хүйтэн усаар ханган ажилладаг. Тухайлбал, орон суучны 111 мянга орчим хэрэглэгч, Аж ахуйн нэгжийн 10 мянга орчим хэрэглэгчийг дулаан шугам сүлжээгээр ханган ажилладаг гэсэн үг юм. Засгийн газраас цахилгаан дулааны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл хөнгөлсөн. ОСНААУГ цар тахлын үед 24 цаг тасралтгүй хэвийн үргэлжилж байна. Тиймээс Улаанбаатар хотын орон сууцны оршин суугчид халуун хүйтэн усны доголдол үүсгэж, бохир бөглөрүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …