Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар эрсдэлт хүн амыг дархлаажуулах ажил 2-р сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Үүнээс хойш БЗД-ийн хэмжээнд нийт дөрвөн цэгээр дамжуулан дархлаажуулалтад 4762 хүнийг хамруулаад байна.
Тодруулбал, БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх Поликлиник, Нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг гэсэн дөрвөн цэгт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулсан.
Түүнчлэн өнөөдөр БЗД-ийн ЭМТ-өөс тандалтын 13 баг ажиллаж, 2021 оны 3-р сарын 8-ны өдөр батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 390 айлын 623 иргэнээс PCR шинжилгээний сорьц авсан байна.