“Зэвсэгт хүчин-100 жил” гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

   Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудтай хамтран оюутан, сурагчдын дунд “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааныг оюутан, сурагчдын дунд улс орон даяар амжилттай зохион байгуулж явууллаа.

Гар зургийн уралдаан хоёр сарын хугацаанд явагдсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 800 гаруй оюутан, сурагчид бүтээлээ ирүүлж, оролцсон нь уралдааны цар хүрээ, ач холбогдлыг илтгэн харуулж чадсан юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дүрслэх урлагийн мэргэжлийн багш нараас бүрдсэн шүүгчид шалгаруулж, сэдэв, агуулгаа бүрэн гаргасан байдал, зурах ур чадвар, зургийн хэрэгсэл ашигласан байдлыг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн бага (6-10 нас), дунд (11-14 нас), ахлах (15-18 нас) ангийн сурагчид, их, дээд сургууль, коллеж болон дүрслэх, урлагийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, сурагчид гэсэн 5 ангиллаар тус бүртээ шилдэг 3, нийт 15 бүтээлийг шалгаруулсан юм.

Ингэхдээ орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан шагналт тусгай байрууд буюу ангилал бүрээс 10, нийт 50 гар зургийг шалгаруулан “Монгол цэргийн музей”-д 3 дугаар сарын сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл дэлгэж, оюутан, сурагчдынхаа туурвисан монгол цэргийн тухай өгүүлэх гар зургийг олон нийтэд хүргэхээр ажиллаж эхэллээ. Үүгээр зогсохгүй 800 оюутан, сурагчийн ирүүлсэн бүтээлээс шилдэг 100 гар зургаар зургийн альбом бүтээж, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад тарааж, цэрэг-эх оронч үзлийг түгээхээр төлөвлөж ажиллаж байна.

Энэхүү уралдаан нь эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, багачуудад Зэвсэгт хүчнийхээ түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл эрмэлзлийг төрүүлэх, тэдний авьяас, чадварыг нээж хөгжүүлэх, шилдэг бүтээлүүдийг алдаршуулан олон нийтэд сурталчлах зорилготой. Энэ нь Монгол цэргийн суу алдар, түүхэн гавьяа, дайчин замналаар бахархах, цэрэг-эх оронч үзлийг түгээхэд оршиж байгаа юм.

Шалгарсан бүтээлүүд:

Нэг. Ерөнхий боловсролын дунд сургуулийн бага анги /6-10 нас/:

Тэргүүн байр – Төв аймаг, Зуунмод хотын “Хүмүүн цогцолбор” сургуулийн 5Д ангийн сурагч Ө.Мөнхжин “Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгөрсөн, одоо, ирээдүй” бүтээл;

Дэд байр – Нийслэлийн БЗД-ийн “Сингапур” дунд сургуулийн 4А ангийн сурагч Э.Хүслэн, “Ардын журамт цэрэг хиагтыг чөлөөлөв” бүтээл;

Гутгаар байр – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр дунд сургуулийн 1Г ангийн сурагч Г.Агар, “Монгол Улсын Зэвсэгт хүчин 100” бүтээл;

Тусгай байрт

– Нийслэлийн ХУД-ийн “Монгол билэг оюун” сургуулийн 2г анги Э.Дагва-Очир, “Зэвсэгт хүчин – 100 жил” бүтээл;

– Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургуулийн 3ё анги Г.Лхам-Эрхэс, “Зэвсэгт хүчин – 100 жил” бүтээл;

– Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр сургуулийн 5ж анги Б.Амин-Үжин, “Зэвсэгт хүчин – 100 жил” бүтээл;

– Нийслэлийн Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургуулийн 5-1 анги А.Уянга, “Зэвсэгт хүчин – 100 жил” бүтээл;

– Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар сургуулийн 5в анги О.Бүжин;

– Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 84 дүгээр сургуулийн 2-2 анги Т.Хатанзаяа;

– Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургуулийн 4в анги С.Мөнхсаруул

Хоёр. Ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд анги /11-14 нас/:

Тэргүүн байр – Нийслэлийн Баянзүрх дүүрэг, “Сингапур” сургуулийн 8 дугаар анги Э.Батхишиг, “Алаг морьтой Дандар баатар” бүтээл

Дэд байр – Баянхонгор аймгийн “Номгон” ахлах сургуулийн 9ё анги Г.Болорчимэг

Гутгаар байр – Нийслэлийн Хан-Уул дүүрэг, “Хүмүүн” дунд сургуулийн 7 дугаар анги Э.Хонгорзул

Тусгай байр

– Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 44 дүгээр дунд сургуулийн 9г анги Г.Маралмаа

– Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 58 дугаар дунд сургуулийн 9е анги О.Өлзийдэлгэр

-Говьсүмбэр аймгийн 5 дугаар дунд сургуулийн 8б анги Э.Мөнх-Адъяа

– Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн цогцолбор” сургуулийн 9а анги Ө.Марал

– Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар дунд сургуулийн 8е анги Б.Цэцэн

– Өмнөговь аймгийн Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 8а анги Г.Тэмүүлэн

– Завхан аймгийн “Жавхлант цогцолбор” сургуулийн 8а анги М.Ганхөлөг

Гурав. Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах анги /15-18 нас/:

Тэргүүн байр – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 10б анги П.Натаймолом, “1921 оны хувьсгал” бүтээл

Дэд байр – 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Ц.Энхзул, “Энхийн төлөө Зэвсэгт хүчин” бүтээл

Гутгаар байр – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12в анги Х.Халиунболд, “ Зэвсэгт хүчний нэг өдөр” бүтээл

Тусгай байр:

– Орхон аймаг, 2 дугаар дунд сургуулийн 11а анги Э.Анаржин

– Хөвсгөл аймгийн Д.Жигжидийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 11в анги Б.Маймаа

– Баян-Өлгий аймаг “Лаборатори” 3 дугаар сургууль 10б ангийн сурагч Д.Өркенбек

– Орхон аймаг Баян-Өндөр сум “Лаборатори” 8 дугаар сургууль 12а анги Б.Цэвэлмаа

– Дундговь аймгийн Гурван сайхан сумын ерөнхий боловсролын сургууль 12а анги Н.Отгонтуяа, “Арми” бүтээл

– Хэнтий аймгийн Хан-Хэнтий цогцолбор сургуулийн 12а анги Ө.Эрдэнэбат

– Сэлэнгэ аймгийн “Лаборатори” 4 дүгээр сургуулийн 12б анги Х.Номин-Эрдэнэ

Дөрөв. Их, дээд сургуулийн оюутан ангилал:

Тэргүүн байр – Улаанбаатар хот ШУТИС-ийн дөрөвдүгээр дамжаа А.Лиона

Дэд байр – Улаанбаатар хот ХААИС-ийн дөрөвдүгээр дамжаа У.Сарангэрэл

Гутгаар байр – Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-ийн нэгдүгээр дамжаа Н.Бямбадалай

Тусгай байр

– Өвөрхангай аймгийн ШУТИС-ийн гуравдугаар дамжаа Д.Чойням;

– Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Н.Чинзориг;

– Улаанбаатар хот, МУҮИС-ийн нэгдүгээр дамжаа Г.Ану-Дарь, “Тусгаар тогтнолын төлөө тэмцэл” бүтээл;

– Завхан аймаг, “ЭТҮГЭН” их сургуулийн нэгдүгээр дамжаа Н.Халиун, “Бид мартахгүй” бүтээл;

– Сэлэнгэ аймаг, ШУТИС-БАС-ийн нэгдүгээр дамжаа Б.Отгонбаяр, “Бид мартах учиргүй” бүтээл;

– Өмнөговь аймаг, МУБИС-ийн дөрөвдүгээр дамжаа Б.Сарангуа;

– Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Г.Галбадрах.

Тав. Дүрслэх урлагийн мэргэжлийн оюутан ангилал

Тэргүүн байр- Хөвсгөл аймаг, СУИС-ийн дөрөвдүгээр дамжаа Н.Гончигсумлаа, “Ялалтын тухай” бүтээл

Дэд байр – Улаанбаатар хот, Дүрслэх урлагийн академийн гуравдугаар дамжаа Б.Ихэрцэцэг, “Их үйлийн замд” бүтээл

Гутгаар байр – Завхан аймаг, ШУТИС-ийн нэгдүгээр дамжаа Э.Ариунзаяа, “Монгол цэрэг дэлхийн цэрэг”

Тусгай байр:

– Сүхбаатар аймаг, МУБИС-ийн оюутан Э.Даваажав, “Монгол цэрэг үүрд мөнх, Монгол цэрэг дэлхийн цэрэг” бүтээл

– Баянхонгор аймаг, МУБИС-ийн дөрөвдүгээр дамжаа Г.Жамьяанпүрэв, “Хар сүлд ба Монгол цэрэг” бүтээл

– СУИС-ийн оюутан Д.Азжаргал, “Халх гол” бүтээл

– Хөвсгөл аймаг, СУИС-ийн хоёрдугаар дамжаа Х.Элбэг, “Цаатан хилчин”

– Нийслэлийн БЗД, “Эхлэл” академийн нэгдүгээр дамжаа М.Энхсувд

– Хөвсгөл аймаг, ШУТИС-ийн нэгдүгээр дамжаа Б.Баяр, “Энхийг сахиулагч” бүтээл

– Төв аймаг, МҮИС-ийн оюутан Г.Батбямба нарын бүтээл шалгарсан юм.

Монгол цэрэг дайчдаа гар зурагт сийрүүлэн ирүүлсэн бүх бүтээлийн эздэд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Зэвсэгт хүчнээ гар зургаар илэрхийлсэн эрхэм 800 гаруй оюутан, сурагч дүү нартаа баярлалаа. Шалгарсан, шалгараагүй хэн бүхний сэтгэлээс бүтсэн зураг бүр бидэнд үнэ цэнтэй. Ирээдүйд эх орноо батлан хамгаалах их үйлс, зорилго та бүхний дотоод сэтгэлд оршин буйгаа гар зургаар илэрхийлснийг онцлон дурдахад таатай байна. Хот, хөдөөнөөс бүтээлээ ирүүлсэн дүү нарынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Санал болгох мэдээ

С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн $20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ

“Баян” гэгддэг Р.Базарыг ЭЦА-наас баривчилсан жинхэнэ шалтгаан юу байв? Хөшигний ард, МАК Н.Номтойбаярт ноогдол ашиг …