Авлига албан тушаалын хэрэгтнүүдийг яллахаас гадна тэдний бий болгосон бохир сүлжээг задалж, үндсээр нь таслахгүй л бол тарьсан балаг нь мод мэт ургаж улам томордог аюултай.
2014 онд “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга С.Батмөнхийн албан тушаалаа урвуулан ашигласан балгууд баримтаар нотлогдож улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр МУ-ын анхан шатны шүүх түүнийг 6,6 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэх шийдвэр гаргаж байлаа. С.Батмөнх нь төв аймгийн уугуул бөгөөд Миеэгомбын Энхболдын найз. Түүнийг санхүүжүүлэгч МАНАН бүлэглэлийхэн гэх гэр бүлд нь гарцаагүй багтах нэгэн.
Манан.мн сайт “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга асан С.Батмөнх гэгч этгээдийн тарьж ургуулсан балагт “ХАР МОД”-ны нэг мөчрийг салаа бүрээр нь цувралаар хүргэж олон нийтэд таниулж байна. Тэр мөчрийг Түдэвийн БАТЖАРГАЛ гэнэ. Энэ балагт мөчир өнөөдөр ч гэмт хэрэгтэн С.Батмөнх даргынхаа далд удирдлагаар ИНЕГ гэдэг байгууллага дотор юу, юу тарьж явааг харцгаая.
БАЛАГТ МӨЧИРИЙН САЛАА №1 буюу СУРГАЛТЫН ТӨЛБӨР!!!
Т.Батжаргал нь ИНЕГ-ын “Төрийн Захиргаа Удирдлагын Газар”-ын дарга байхдаа гэмт хэрэгтэн С.Батмөнх даргатайгаа хуйвалдан байгууллагын зардлаар 54 оюутныг гадаадын өндөр төлбөртэй сургуульд суралцуулах ажил зохион байгуулжээ.
Энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа Т.Батжаргал нь “САБО НИЙГЭМЛЭГ”, “ЗАМДААН СЭТГҮҮЛ” гэх тодорхойгүй байгууллага олж ирэн эдгээр байгууллагын нэр дээр тухайн 54 оюутныг өндөр зардлаар АНУ, Канад улсуудад суралцуулах гэрээ байгуулсан байна. Бид дараагийн цувралаар зөвхөн “САБО НИЙГЭМЛЭГ” гэх байгууллагаар дамжуулж ямар ашиг хонжоо хийснийг нь баримттай гаргах тул энэ удаад зөвхөн тухайн гэрээг сөхөж албан тушаалаа амин хувьдаа хэрхэн урвуулж ашигладгийг нь хөндөж байна.
Тухайн 54 оюутныг сонгон шалгаруулахдаа удирдлагуудын зүгээс хэт нөлөөлсөнийг аудитын байгууллага тогтоосон байдаг. Тэр дунд зөвхөн Т.Батжаргалын хамгийн ойр хүрээллээс ямар, ямар нэрс орсоныг харцгаая.
- Т.Батжаргалын төрсөн эгч Т.Отгонжаргалын хүү Б.Ариунболдыг Канад улсын “George Brown” коллежид
- Т.Батжаргалын эхнэр Намхайн Оюунтунгалагийн дүү болох Намхайн Төмөрийн хүү Т.Ашидмөнхийг АНУ-ын Санфранциско хотод Аламедо коллежид
- Т.Батжаргалын жолооч Д.Алтансүхийн хүү А.Баянмөнхийг мөн Санфранциско хотод тус, тус байгууллагын зардлаар (тус бүр 45.000$) суралцуулах гэрээг Т.Батжаргал өөрөө байгуулжээ. Уг гэрээнд оюутан тус бүрт сар бүр ариун цэврийн хэрэгслийн зардалд 200$ төсөвлөхөөс эхлээд бүх зардлыг байгууллагаас гаргуулахаар тусгасан байна.
Үүнээс төрсөн эгч Т.Отгонжаргалын хүү Б.Ариунболд нь өөрийн буруугаас хэлний бэлтгэлээ дүүргэж үндсэн ангидаа орж чадаагүй байж байгаад 4 жилийн дараа үндсэн ангидаа орох хүсэлт гаргахад нь байгууллагын зүгээс татгалзсан хариу өгөхөд тэрээр шүүхэд хандсан байдаг. Харин эсрэгээрээ өмнө нь байгууллагаас гаргасан зардлыг Б.Ариунболдоор буцааж төлүүлэхээр болсон байна. Гэтэл одоог хүртэл төлөөгүйгээр барахгүй гэрээний барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлэх луйврийг Т.Батжаргал дотроос нь хийжээ.
Нийт 10 орчим тэрбум төгрөгний зардал гаргах уг гэрээ гэрэл цохиж хуулийн байгууллага шалгаж Т.Батжаргалыг сэжигтнээр тогтоон шалгаж байсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг тэгээд л замхарсан
үнээс гадна Т.Батжаргал нь өөрийн төрсөн хоёр охиноо гадаадад хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ мөн л бүх зардлуудыг нь ИНЕГ-аас гаргуулсан байдаг.
Тодруулбал том охин Б.Хашцолмон нь Англи улсад 50.000 фунт стерлингийн тэтгэлгээр, удаах охин Б.Номондалай нь ОХУ-ын Воронеж хотын Их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр Засгийн Газрын тэтгэлгээр суралцуулж байгаад болиулж 2012 оны 8-р сард ИНЕГ-аар тэтгэлэг олгуулан АНУ-д сургуульд төгсгөжээ. Улмаар эрх мэдэлтэн Т.Батжаргал нь өөрийн алба хашиж байгаа ИНЕГ-аа удаа дараа дагздаж охин Б.Номиндалайгаа АНУ-д хоёр удаа сургууль төгсгөж амжсан байна.
Б.Номондалайг эхний коллежоо төгсөх 2.5 жилийн хугацаанд ИНЕГ-аас нийтдээ 41.000$-ийг түүний сургалтын зардалд төлсөн байдаг. Улмаар төгссөнийхөө дараа 2015 онд мөн л АНУ-д суралцах зардал гэж дахин 59.000$-ийг гаргуулан авчээ. Тэгэхдээ ИНЕГ-ын журамд зааснаас тэс өөр мэргэжил буюу улс төр, гадаад харилцааны чиглэлээр сурсан байна. Т.Батжаргал даргын охин Б.Номондалайг л хоёр удаа сургуульд сургах гэж ИНЕГ-аас нийтдээ 100.000$ буюу 280 сая төгрөг гарсан байна. Т.Батжаргал нь хоёр охин дээрээ хамаатан садангуудын хүүхдүүдээ нийлүүлээд 1.2 тэрбум төгрөгийн сургалтын зардлыг Иргэний Нисэхийн ерөнхий Газараас гаргуулж чаджээ. Энэ бол балагт мөчирний зөвхөн эхлэл буюу ердөө сургалтын төлбөрийн асуудал.
Эрх мэдэлтнүүд албан тушаалаа амин хувьдаа урвуулан улсын төсөв дээр ийнхүү тонгочиж байхад эгэл ардууд гэр бүлээсээ нэг хүүхдээ дотооддоо боловсрол эзэмшүүлэхийн төлөө зээлийн барьцаанд орж биесээ дуустал хөдөлмөрлөж байна. Энгийн нэг айлын хүүхдүүдэд хагас тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлүүлээд гадаадад боловсрол эзэмших ийм боломж олдохгүй. Яагаад гэвэл аав нь Т.Батжаргал шиг эрх мэдэлтэн, намчин биш болохоор.
Улсад үлэмж их хэмжээний хохирол учруулж анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонсож байсан С.Батмөнхийн хэрэг хонгилын дээд шүүх дээр очоод 14 сая төгрөгийн торгууль төлсөнөөр ялаас мултарсан байдаг. Тэр одоо тус байгууллагад тарьсан балагт модныхоо нэгэн мөчир болох Т.Батжаргалаараа дамжуулан “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ыг багалзуурдсан хэвээр байна.
Тиймээс албан тушаал эрх мэдлээ урвуулан амин хувийн хонжоо болгосон түүний гэмт үйлдэлүүд үүгээр зогсохгүй.
Уйлдаггүй төрийн мөнгөний дээр тонгочиж буй бэртэгчдийн өмнө шүүхийн алх цохих хүртэл шударга ёсны төлөө балагт хар модны мөчир салаа бүхнийг нэгжин багийг нь хуулж олон нийтэд таниулах болно. Дараагийн удаа ИНЕГ-ын харъяанд байсан газруудыг, тендерүүдийг хэрхэн будлиулсныг баримттайгаар хүргэнэ.
Үргэлжлэл бий…
tatarnews.mn