БЗД:Моннисийн 123 а, 123 б байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа

Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо  Моннисийн 123 а, 123 б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа. Хамгаалалтанд 7 алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.

Түүнчлэн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүллээ.

Дээрх хамгаалалтад авсан байрны оршин суугчдаас шинжилгээ авах ажиллагаа явагдаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэхийг уриалъя.

Баянзүрх дүүргийн онцгой комисс

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …