Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.11/11:00 цагийн нэгдсэн мэдээлийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан: Одоогоор нийт 48265 мянган хүн дархлаажуулалтад хамруулаад байна. Өчигдөр 17819 хүнд дархлаажуулалтыг хийсэн. Биеийн тамирын заал зэргийг ашиглан, дархлаажуулалтын цэгийг нэмсэн. Хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтнууд, худалдааны байгууллага, багш нарыг вакцинжуулж байна.
Ахмадуудад хийх вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний ээлжид 50, 60 гэх мэтээр насаар нь ангилсан. Шууд 90 настай ахмадуудад хийхгүй. 93 багийн 672 эмч, сувилагч дархлаажуулалтыг хийж байна.
Японы Засгийн газрын тусламжаар нэг сая хүнд тарих вакциныг авахаар боллоо. Энэ долоо хоногт 75 мянган хүнд тарих вакцинаа төлөвлөгөөний дагуу хийж байна. Одоогоор хувийн хэвшилд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинд хамруулж байгаа. Хариу арга хэмжээний баг, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж байгаа хүмүүс, худалдааны байгууллагын багш нарыг хамруулжээ. Настай хүмүүсийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хийж байна
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эхний тунгаа хийсэн бол орон нутаг руу явж болох уу?
-Вакцины эхний тунгаа хийлгэлээ гээд хамгаалагдсан гэсэн үг биш. Одоогоор вакцин хийлгэсэн бол хөдөө орон нутаг руу зорчино гэсэн журам байхгүй. Дархлаажуулалтын дараа дархлаа тогтож, санамжийн эсүүд үүсэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Хоёр дахь тунгаа хийсний дараа дархлаа тогтоно. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй.