ЗӨСҮТ-ийн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлж, халдваргүйжүүлэлтийг цаг алдалгүй хийж гүйцэтгэхийг даалгалаа

Шадар сайд С.Амарсайхан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр эмч ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, лабораторийн хүчин чадлыг сайжруулах шийдвэр гаргав.

Монгол Улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд нийт 15 аймагт салбартай юм. Тус төв нь pcr шинжилгээний сорьц шинжлэхээс гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж буй. Ковидын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 90-120 объектод халдваргүйжүүлэлт хийж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар батлагдсан тохиолдлын явсан маршрутын дагуу 2140 гаруй объектод нийт 496124м.кв талбайд халдваргүйжүүлэлтийг 9 багийн 50 ажилчид хийж гүйцэтгэжээ. Мөн хоногийн хугацаанд 2500 гаруй сорьц шинжилдэг бөгөөд лабораторийн хүчин чадлаас хамаарч шинжилгээний хариу удааширдаг талаар ЗӨСҮТ-ийн гүйцэтгэх дарга Н.Цогбадрах хэллээ.

Ковидын цар тахалтай тэмцэх ажилд Зоонозын өвчин судлалын төвийг чухал үүрэг гүйцэтгэж байгааг Шадар сайд онцолж хэлээд халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг анхаарууллаа.

Сэжигтэй тохиолдол батлагдсан обьектуудад олон удаагийн давтамжтайгаар ариутгал хийх, халдваргүйжүүлэлтийн бодисын чанарт анхаарч, аж ахуйн нэгжүүдэд хэрэглэх заавар зөвлөгөөг өгч ажиллахыг ЗӨСҮТ-ийн удирдлагуудад анхааруулав. Мөн нийслэл дүүргийн удирдлагууд, Эрүүл мэндийн төвүүдтэй ЗӨСҮТ-ийг нэгдсэн зохион байгуулалтад орж хамтарч ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

Иргэдийн шинжилгээний хариуг түргэн хугацаанд гаргах хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ажилтан албан хаагчдын цалин урамшууллыг сайжруулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өгөв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …