ЗАВХАН:Ковид 19-ийн халдварыг сумын эмнэлэгт эмчилж эхэллээ

Коронавирусний халдвар авч Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа зургаан иргэнээс хоёр иргэн эдгэрч өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ.

Энэ нь Ковид 19-ийн халдварыг сумын эмнэлэгт орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол боллоо.

Шадар сайдын зүгээс орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, коронавирусын халдвар тээгчийг аймаг суманд тусгаарлан эмчлэх, ЭМЯ-аас мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ийнхүү анх удаа сумын эмнэлэгт ковид-19 халдварыг эмчилж чадлаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …