Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн Хүүхдийн Урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10А ангийн сурагч Бямбасэнгийн Лочингийн зураг шагналт байранд шалгарсан байна.
Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна.
1981 оноос хойш хоёр жил тутам зохиогдож ирсэн уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл ирснээс “Канагавагийн шагнал” нэртэй шагналт байранд ийнхүү Монгол хүүхдийн бүтээл багтсан бөгөөд шалгарсан бүтээлүүдэд сертифкат олгож үзэсгэлэнд байршуулдаг байна.
Японы нийслэл Токио хотоос холгүй оршдог Канагава мужид болдог энэ үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлдэг бөгөөд энэ үйл ажилллагааны зорилго нь маргаашийн удирдагч манлайлагчид болсон хүүхдүүдийн бүтээлч байдал хүсэл мөрөөдлийг уран зургаар дамжуулан харуулахад оршдог. Мөн энэхүү үзэсгэлэн нь энэ ертөнц дээрх янз бүрийн амьдралын хэв маяг, соёлын ялгаатай байдлыг ойлгуулахад чухал ач холбогдолтой байдаг аж.