Вирусийн генийн бүрэн дарааллийг тогтоох “NGS” лаборатори ирэх сард ашиглалтанд орно

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “NGS”  буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг ХӨСҮТ дээр ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд тус төвийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”- д SARS-CoV-2 вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар 3 дугаар сарын 25-нд буюу энэ Пүрэв гарагт Арлын Япон улсыг зорих гэж байна.

Тус сургалт нь Монгол улс дахь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбарийн тархалтыг тодорхойлох, вирусийн шинэ хувилбараар халдварласан тохиолдолд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, вакцины дархлаа тогтоцод үзүүлэх нөлөөг судлах зорилготой юм.

Судлаачид Япон улсад суралцаж байх хугацаандаа тус улсын эрдэмтэдтэй хамтран Монгол улсад тархалттай байгаа SARS-CoV-2 вирусийн омгууд дээр геномын судалгаа хийх юм. Өөрөөр хэлвэл коронавируст халдварын ямар төрөл манай улсад зонхилон тархаж буйг судлах юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …