МХЕГ: Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25740 хүн тун АНУ-ын Pfizer/BioNTech  вакциныг хүлээн авахад МХЕГ,  Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлэн хилээс чөлөөлж, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүллээ.

Вакциныг төв агуулахад хүлээн авч, тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийхэд Pfizer/BioNTech вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна.

Монгол Улсад одоогийн байдлаар таван улсаас импортлогдсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн  нэрийн, нийт 510.1 мянган хүн тун вакцин хүлээн авахад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад шилжүүлээд байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …