УРИЛГА
Эрхэм хүндэт …………………………………………… таныг
МҮОНТ-ийн 2-р суваг, Буриад судлалын академи, “Амин тоонто” ТББ-аас хамтран
Олон улсын буриад хэлний өдөрт зориулан зохион байгуулж буй “БУРИАД ХЭЛ-АЯЛГУУНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛД” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урья.
Хэзээ: 2013 оны 11-р сарын 22-ны өдрийн 14.00-18.00 цагт
Хаана: МҮОНРТ-ийн төв байрны Хурлын их танхимд болно.
Тайлбар: Төрийн онцгой обьект учир оролцогчид иргэний үнэмлэхтэй ирнэ. Оролцох хүсэлтэй хүмүүс яаралтай бүртгүүлнэ үү. Оролцогчдын тоо хязгаартай тул та яараарай. 13.30 цагт бүртгэж оруулах тул бэлэн байхыг анхаарна уу? Хоцорсон хүн орох боломжгүй.
Буриад судлалын Академи
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн MN2 суваг
Амин тоонто ТББ
УДИРДАМЖ
Зохион байгуулагч: МҮОНТ-ийн MN2 суваг телевиз, Буриад Судлалын Академи, “Амин тоонто” ТББ
Хамтран зохион байгуулагч: ОХУ-ын Буриад улсын Монгол улсад суугаа байнгын төлөөлөгчийн газар, ОХУ-ын БУИС-ийн Буриад утга зохиолын тэнхэм, Буриад хэлний тэнхэм
Үндэслэл: Буриад хэл олон улсын өдрийг ОХУ-ын Буриад улсад тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалыг сүүлийн 6 жилд Монгол улсын Буриад судлалын академиас зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд буриад хэл-аялгуу, түүх, угсаатан, ёс заншил, уламжлалын чиглэлүүдээр тогтмол хурал, зөвлөгөөн, дугуй ширээний ярилцлага, уулзалтуудыг тогтмол хийж ирсэн. Энэ удаагийн тухайд НҮБ-ын ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр МҮОНТ-ийн MN2 суваг нээгдэж үндэсний цөөнхөд зориулсан казак, тува, буриад хэл-аялгуугаар нэвтрүүлэг бэлтгэж эхэлснийг сайшаан дэмжиж, үйл ажиллагааг нь улам өргөн дэлгэр болгох, үндэсний цөөнхийн хэл, уламжлал, ёс заншлыг олон нийтэд зөвөөр таниулах, сурталчилахад нь дэмжлэг болох үүднээс “Буриад хэл-аялгууны хэрэглээний асуудалд” сэдвийн хүрээнд буриад хэл-аялгууны нэвтрүүлгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар тусгайлан хэлэлцэхээр болж байна. Ингэснээр цаашид уг нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, олон нийтээс ирж байгаа аливаа шүүмжлэлийг ажил хэрэг болгох, зөв хандлагыг төлөвшүүлэх, мэргэжлийн зөвлөмж, туслалцаа үзүүлэх цаг үеийн шаардлага бий болоод байна.
Оролцох хүмүүс: Монгол Улс, ОХУ-ын БУ, Эрхүү мужийн Усть-Орда, Өвөр байгалийн хязгаарын эрдэмтэн судлаачид, сэтгүүлч сурвалжлагч, нэвтрүүлэгч, редактор, найруулагч нар оролцоно.
Илтгэлийн чиглэл: Буриад хэл-аялгууны хэрэглээ Монголд болон ОХУ-ын буриадад ямархуу байгаа, хэл аялгууны хамрах хүрээ, хэтийн чиг хандлага, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байгаа мэдээ, нэвтрүүлгүүдийн хэлний чанар, шаардлагын төвшинд хийсэн задлан шинжилгээг эрдэмтэн судлаачил хийснээ танилцуулж, Монгол дахь буриад хэл-аялгууны нэвтрүүлгийг чанаржуулах боломжийн талаар санал бодлоо солилцоно.
Гарах үр дүн: Буриад хэл-аялгууны хэрэглээний байдалд дүн шинжилгээ хийж, МҮОНТ-ийн MN2 суваг телевизийн буриад хэл-аялгууны нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, мэргэжлийн болон хэлний туслалцаа үзүүлж, байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргана.
БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
11-р сарын 22. Улаанбаатар хот
Хурлын дэг: Илтгэгч 10 минут, санал шүүмж 5 минут.
13.30-14.00 цаг Хуралд оролцогчдын бүртгэл
14.00-14.30 цаг Хурлын нээлт
– МҮОНТ-ийн 2-р сувгийн захирал Ц.Лхагвадаш нээж үг хэлнэ
– БСА-ийн ерөнхийлөгч, доктор М.Одмандах нээлтийн үг
– Буриад дууны мэндчилгээ Б.Эрдэнэбаатар дэвшүүлнэ.
ҮНДСЭН ХУРАЛДААН: Буриад хэл-аялгуугаарх нэвтрүүлгийг
боловсронгуй болгох тухай
Хурлын дарга: Буриад судлалын академийн ерөнхийлөгч, доктор /Ph.D/ М.Одмандах
14.30-14.40 цаг Г.Гантогтох – МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг судлалын тэнхмийн
багш, доктор /Sc.D/, профессор
Монгол улс дахь буриад хэл-аялгууны хэрэглээний өнөөгийн байдал
14.40-14.50 цаг Ж.Эрдэнэцогт – MN2 суваг телевизийн Ерөнхий редактор
С.Алтансүх – MN2 суваг телевизийн Ерөнхий найруулагч
Үндэсний цөөнхөд зориулсан нэвтрүүлэг бэлтгэж байгаа байдал, чиг хандлага
14.50-15.10 цаг Л.Ц.Халхарова – ОХУ-ын БУИС-ийн Уран зохиолын тэнхмийн
эрхлэгч, доктор /Ph.D/, доцент
Буряад хэлэн дээрэ гарадаг теле-дамжуулгануудай онсо шэнжэ
15.10-15.20 цаг Ч.Энхзул – МN2 суваг телевизийн хөтлөгч, редактор
Буриад хэл-аялгуугаар нэвтрүүлэг бэлтгэхэд гарч буй бэрхшээл, даван туулж буй туршлага
15.20-15.30 цаг Л.Оюунцэцэг – Буриад судлалын академийн Эрдэмтэн нарийн бичгийн
дарга, МУИС-ийн докторант
Монгол дахь буриад нэвтрүүлгийг нийгэм соёлын анторпологийн үүднээс шинжлэх нь
15.30-15.40 цаг Б.Б.Будаин – ОХУ-ын Буриад улсын их сургуулийн Буриад хэлний
тэнхмийн багш, доктор /Ph.D/, доцент
Олониитэдэ дамжуулдаг хэрэгсэлнуудэй ажалшадые буряад орондо бэлдэлгэ
15.40-15.45 цаг М.Одмандах – БСА-ийн Ерөнхийлөгч, МУБИС-ийн МоСС-ийн
Сэтгүүлзүйн тэнхмийн багш, доктор /Ph.D/
Нэвтрүүлгийг боловсронгуй болгоход нэмэрлэх санал
15.45-15.50 цаг Т.Батзориг – МҮОНРТ-ийн Мэдээлэл судалгааны төвийн дарга
MN2 суваг телевизийн үзэгчдийн судалгааны талаар товчхон
15.50-16.00 цаг Г.Батцэрэн – СУИС-ийн багш, доктор, дэд профессор
Зурагт, радиогийн соёл урлагийн нэвтрүүлгийн тухайд
16.00-16.10 цаг Цайны завсарлага
САЛБАР ХУРАЛДААН: Буриад хэл-аялгууны хэрэглээ,
цаашдын хандлага
Хурлын дарга: Буриад судлалын академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга,
докторант Л.Оюунцэцэг
16.10-16.20 цаг Р.С.Романова – ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын ажиолтан
Буриад орондо хэлэнэй талаар ажаябуулга
16.20-16.30 цаг В.Д.Патаева – ОХУ-ын БУИС-ийн Буриад хэлний тэнхмийн багш,
доктор /Ph.D/, доцент
Буряадын утга зохиолой хэлэнэй мунөө үеын байдал
16.30-16.40 цаг Б.Н.Нанзатова – ОХУ-ын БУ-ын “Мүнгэн товшо” вэб хуудасны
хөтлөгч, сэтгүүлч
Буриад хэлийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд интернэтийн үүрэг чухал болох нь
16.40-16.50 цаг А.Д.Эрдынеева – ОХУ-ын БУИС-ийн багш
Буряад теле-радио-дамжуулгануудай хэлэн тухай
16.50-17.00 цаг Ж.Ц.-Д.Дондокова – ОХУ-ын БУИС-ийн Боханы салбарын багш
Усть-Орда тойрогто гарадаг сонинуудай хэлэнэй асуудалнууд
17.00-17.10 цаг Ц.Б.Базарова – ОХУ-ын БУ-ын Үндэсний номын сангийн ажилтан
Буряад хэлэ хари гурэнэй зонуудта зааха онол арга
Илтгэлүүдийн хэлэлцүүлэг, зөвлөмж боловсруулах:
17.10-17.50 цаг Илтгэлүүдийн талаарх санал шүүмж, нэвтрүүлгийг боловсронгуй
болгох зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлах
17.50-18.00 цаг Хурлын хаалтын ажиллагаа – Буриад судлалын академийн ерөнхийлөгч,
доктор /Ph.D/ М.Одмандах хуралдааныг дүгнэж үг хэлж, хурлыг хаана
Тайлбар: (МN2 суваг телевизийн сэтгүүлч, уран бүтээлчидтэй ажил хэргийн уулзалтыг цайны завсарлагааны дараа тусгайд нь Хэвлэлийн хурлын өрөөнд 16.10-17.00 цагийн хооронд хийнэ. Үүнд телевизийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэл, нэвтрүүлгийн бодлогыг боловсронгуй болгох асуудлаар мэргэжлийн хүрээний хүмүүсийн хүрээнд уулзалт хийнэ. Тухайн үед зарлаж оролцох хүмүүсийг сонгоно. Буриад хэл-аялгууны хэрэглээний асуудлаарх хурал үргэлжлэн зэрэгцээд хийх болно.)
ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
2013 оны 11-р сарын 21-ны өдөр
13.00-18.00 цагт Хуралд оролцогчдын мандат олгох, бүртгэл
18.00-19.00 цагт Зочдыг угтах, зочид буудалд байрлуулах /Dream, Улз,
Дипломат буудлуудад байрлуулах/
20.00-21.00 цагт Оройн хоол
21.00-22.00 цагт Амрах
2013 оны 11-р сарын 22-ны өдөр
7.00-8.00 цагт Өглөөний цай
8.00-11.00 цагт Чөлөөт хөтөлбөрөөр УБ-тай танилцах
11.00-12.00 цагт Буриад судлалын академийн гишүүдтэй уулзах МУБИС-ийн
318 тоот танхимд
12.00-13.30 цагт Үдийн хоол
13.30-14.00 цагт МҮОНРТ-ийн байрлуу нэвтрэх оролцогчдын бүртгэл
14.00-18.00 цагт “Буриад хэл-аялгууны хэрэглээний асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээ
онол-практикийн бага хурал /МҮОНТ-ийн Хурлын танхимд/
18.00-19.00 цагт Чөлөөт ярилцлага
19.00-20.00 цагт Оройн хоол
21.00-23.00 цагт Чөлөөт хөтөлбөр
23.00 цагт Амралт
2013 оны 11-р сарын 23-ны өдөр
7.00-8.00 цагт Өглөөний цай
8.00-9.00 цагт Богд хан уулын амны түүх дурсгалт газар аялах, амралтын газарт очих
9.30-12.30 цагт Буриад түмний аж байдал, хэл соёл, угсаатны нийлэгжилтийн
талаар дугуй ширээний ярилцлага /Хээрийн нөхцөлд хийх/
12.30-14.00 цагт Үдийн хоол, салхинд
14.00-16.00 цагт Чөлөөт уулзалтууд, Алтаргана – 2014 наадмын тухай ярилцах
16.00-18.00 цагт Ажил хэргийн уулзалтыг байгууллага тус бүрээр хийх
/Хээрийн нөхцөлд/
18.00-19.00 цагт Оройн хоол
19.00-20.00 цагт Улаанбаатар хотруу хөдлөх
2013 оны 11-р сарын 23-ны өдөр
7.00-8.00 цагт Улаан-Үд хот руу буцах
БУРИАД СУДЛАЛЫН АКАДЕМИ
МҮОНТ-ИЙН MN2 СУВАГ ТЕЛЕВИЗ
АМИН ТООНТО ТББ
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл