ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайхан УНТЭ-т үений дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмж хандивлажээ

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, Үе сэргээх төвийн хамт олонд үений дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмж хандивлажээ.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа үений дурангийн мэс заслын технологийг тус эмнэлэгт анх удаа нэвтрүүлж нутагшуулсан юм.

2011 онд Солонгос улсад үений дурангийн мэс заслын чиглэлээр суралцаад ирэхдээ иж бүрэн үений дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмжийг худалдан авчирч, Монгол улсад анх удаа үений нарийн төвөгтэй олон мэс заслыг хийж, нутагшуулж эхэлжээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …