Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана

Улсын онцгой комиссын 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 04 дүгээр сарын 03-наас 18-ны өдрийг хүртэл үйлчилгээний газрууд болох ресторан, лоунж, саун, бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт сувиллын үйл ажиллагааг түр зогсоох, зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулахаар тогтоосон.

Энэ хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …