Гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана

Улсын онцгой комиссын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 7 хоног болгон бууруулах шийдвэрийг гаргаж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо.

Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс  хэрэгжиж эхэллээ.Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ирсэн, одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоногийн тусгаарлалтаа дуусгах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний …